Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хүч дэлхийн түүхэнд хосгүй байсан.
Улс
үндэстнээ сэргээн мандуулаад зогсолгүй, хүн төрөлхтөний зөрчил
дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хөгжин
цэцэглэх нөхцөлийг бүрдүүлж байсан аугаа үе, алтан зуун буй.
Мөнх Хөх Тэнгэртээ шүтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ
сахиж, хүчээ нэгтгэн зорьж тэмцэж байх үедээ монголчууд их ард түмэн,
Монгол улс дэлхийн гүрэн байсан юм. Монголын эзэнт гүрэн шиг тив тивд
сүрээ бадруулж, олон хүчирхэг улс түмнийг захирч чадсан нь эртний
Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман,
Орос, Америк аль нь ч бус билээ. Зөвхөн монголчууд л хүн төрөлхтөний
түүхэнд хамгийн хүчирхэг нь байсан.
"Таван сумны сургаал Монголчуудыг аугаа болгоно" цааш унших »